Азийн наадмын аваргын шинжилгээний сорьцоос Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн хориотой бодисын жагсаалтад орсон метадиеноны метаболит гэх бодис илрээд буй. Энэ асуудалтай холбоотойгоор гавьяат тамирчин Б.Чинзориг Олон улсын спортын арбитрт хандаж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр "Би Узбекистанд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан. Миний хамгийн том зорилго бол Парисын олимп. Энэ сард болсон "Ханжоу" Азийн наадмын үеэр шинжилгээнээс минь допингийн эсрэг зөрчил илэрсэн. Тус мэдээг сонсоод сэтгэл санаа тогтворгүй байлаа. Миний хувьд Допингийн эсрэг дүрэм болон Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаас батлан гаргасан тамирчны эрхээ хамгаалах дөрөвдүгээр бүлэгт заасны дагуу уг хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт болон өмгөөлөгч авах хүсэлтээ тус байгууллагад тавьсан.
Спортын арбитрын шүүхэд хандсан гэсэн үг. Надаас болж шигшээ багийн эрх нь зөрчигдсөн тамирчдаасаа уучлалт хүсье" гэв.