Ливерпүүл болон Египетийн шигшээ багийн довтлогч Мохамед Салах Израиль-Газын мөргөлдөөн үргэлжилж байгаа энэ цаг үед "дэлхийн удирдагчдыг гэм зэмгүй хүмүүсийн амь насыг цаашид хөнөөхөөс сэргийлэхийн тулд нэгдэхийг" уриалав.
Өдгөө 31 настай Салах Газад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг "нэн даруй" зөвшөөрөх ёстой гэж мөн мэдэгдэв.
Тэрбээр X-д нийтэлсэн видеондоо "Хэтэрхий их хүчирхийлэл, сэтгэлийн шарх, харгислал тэнд байсан. Газын ард түмэнд хоол хүнс, ус, эмнэлгийн хэрэгсэл яаралтай хэрэгтэй байна. Бүх амьтад ариун нандин зүйл. Тэднийг хамгаалах ёстой. Алан хядлагыг зогсоох хэрэгтэй. Гэр бүлүүд хагацаж байна. Би дэлхийн удирдагчдыг гэм зэмгүй хүмүүсийг дахин хөнөөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд нэгдэхийг уриалж байна. Хүн төрөлхтөн ялах ёстой" гэжээ.
Л.Сайнаа