Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит цуврал тэмцээн болох Абу Дабигийн “Их дуулга” энэ сарын 24-нд АНЭУ-ын Абу Даби хотод эхэлнэ.
Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд 83 орны 475 тамирчин зодоглохоор мэдүүлэг өгчээ. Харин манай улсаас эрэгтэйчүүдийн 66 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Э.Лхамаа барилдахаар нэрээ өгсөн байна. Харин зохион байгуулагч орны нэрийн өмнөөс манай тамирчин Б.Хорлоодой, Б.Алтанцэцэг, Б.Нармандах нар өрсөлдөнө гэдгийг Монцамэ агентлаг мэдээлсэн юм.
Энэ удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-д 53, эмэгтэйчүүдийн 52 кг-д 31 тамирчин оролцохоор бүртгүүлсэн нь хамгийн өндөр тоо боллоо. Абу Дабигийн “Их дуулга”-ын медалийн төлөөх барилдааныг Монголд С1 телевиз шууд дамжуулна.