Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын дараах байдлаар дэлхийн чансааг шинэчлэн зарласан байна. Уг шинэчилсэн чансаагаар чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ОУХМ Т.Тулга 65 мянган оноотойгоор тэргүүлж байна.
Манайхаас жин бүртээ эхний 10-д багтсан гурван бөх байгаа нь 86 кг-д Б.Бат-Эрдэнэ есдүгээр байрт, 92 кг-д Г.Ганхуяг долоодугаар байрт бичигдсэн байгаа юм.
Чансааг гаргахдаа дараах тэмцээний оноог оруулан тооцсон юм. Үүнд,
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн,
- Ази, Европ, Пан-Америк, Aфрик болон Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн,
- Азийн болон Пан-Америкийн наадам,
- Хорват, Eгипет, Кыргызстан, Унгарын Ranking Series тэмцээнүүд
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)