Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авдаг асуудлыг эргэж харна" гэсэн юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын аварга О.Хангай өөрийн цахим хуудсаар дамжуулан "Хэрвээ энэ шийдвэр хэрэгжээд эхэлвэл адилхан хэрэглээд барилдахаас өөр арга байхгүй. Тиймээс эрүүл мэндээ бодоод барилдахаа болих замыг сонгох байх даа" хэмээжээ.
Сэтгэгдэл (5)