Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт үүрэг ажлаа өгч, улмаар Улаанбаатар хотын засаг даргын албан тушаалд очсон билээ. Тэрбээр өчигдөр Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцров. Уг шийдвэрийг тэрбээр тус холбооны удирдах зөвлөлийн хурлын үеэр гаргасан.
Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг энэхүү шийдвэрт хүргэх гурван гол хүчин зүйл байгаа аж.
- Эхний шалтгаан нь тэр Нийслэл хотын засаг дарга болсон учир
- Азийн наадамд Монгол Улсын шигшээ багаас тодорсон гурав аваргын нэг, боксчин Баатарсүхийн Чинзориг допингийн эсрэг дүрэм зөрчсөн буюу түүний 10 дугаар сарын 4-нд өгсөн допингийн шинжилгээний дээжид S1 бүлгийн анаболик стероид болох метандионы метаболит илэрсэн болохыг олон улсын шинжилгээний агентлагаас мэдээлсэн. Дүрмийн дагуу энэ бүлгийн хориглосон бодис илэрсэн зөрчилд дөрвөн жил эрх хасах шийтгэлтэй байдаг.
- Тэрбээр уг холбооны ерөнхийлөгч болох үедээ спорт ордон барьж өгнө хэмээн амлаж байжээ.
Тэгвэл түүний түр орлон гүйцэтгэгч тодорчээ. Тодруулбал, "Монгол- 333 корпораци” ХХК-ийн захирал, Монголын боксын холбооны удирдах зөвлөлийн гишүүн У.Баатар түүний орыг ирэх оны Парисын олимп хүртэл түр олон гүйцэтгэхээр болжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)