Өнгөрсөн долоо хоногт Хууль зүй дотоод хэргийн сайдын албан тушаалаа өгч, улмаар Нийслэл хотын засаг даргын албан тушаалд очсон Х.Нямбаатар Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорлоо. Уг шийдвэрийг тэрбээр өнөөдөр болсон тус холбооны удирдах зөвлөлийн хурлын үеэр гаргажээ.
Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг энэхүү шийдвэрт хүргэх гурван гол хүчин зүйл байгаа аж.
- Эхний шалтгаан нь тэр Нийслэл хотын засаг дарга болсон учир
- Азийн наадамд Монгол Улсын шигшээ багаас тодорсон гурав аваргын нэг, боксчин Баатарсүхийн Чинзориг допингийн эсрэг дүрэм зөрчсөн буюу түүний 10 дугаар сарын 4-нд өгсөн допингийн шинжилгээний дээжид S1 бүлгийн анаболик стероид болох метандионы метаболит илэрсэн болохыг олон улсын шинжилгээний агентлагаас мэдээлсэн. Дүрмийн дагуу энэ бүлгийн хориглосон бодис илэрсэн зөрчилд дөрвөн жил эрх хасах шийтгэлтэй байдаг.
- Тэрбээр уг холбооны ерөнхийлөгч болох үедээ спорт ордон барьж өгнө хэмээн амлаж байжээ.
Эдгээр шалтгааны улмаас тэр үүрэгт ажлаа өгсөн байна.
Л.Сайнаа