СЭЛЭНГЭ АЙМГИЙН УРГАЦЫН БАЯРЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БАТТӨМӨРИЙН ЖАМСРАНГИЙН НЭРЭМЖИТ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ 2023 ОНЫ МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БАРИЛДААНЫ УДИРДАМЖ
Нэг. Зорилго
1.1.Монголын Үндэсний үнэт өв соёлоо хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх, залгамж халааг бэлтгэн гаргах, өсвөр үеийн бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэх, аймаг орон нутгаа сурталчлахад оршино.
Хоёр. Барилдааны ерөнхий зохион байгуулагч, хугацаа, газар
2.1 Барилдааныг Монголын Үндэсний бөхийн холбоо, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулна.
2.2 Барилдаан 2023 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо болно.
Гурав. Насны ангилал
3.1 Барилдааныг 16, 17, 18 насны ангиллаар зохион байгуулна.
➢ 16 насанд 2006.10.01-нээс - 2007.10.01-ний хооронд төрсөн хөвгүүд
➢ 17 насанд 2005.10.01-нээс - 2006.10.01-ний хооронд төрсөн хөвгүүд
➢ 18 насанд 2004.10.01-нээс - 2005.10.01-ний хооронд төрсөн хөвгүүд оролцоно.
Дөрөв. Оролцох журам
4.1 Нас бүрд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн харьяат тэнд сурч, амьдардаг, аймаг болон дүүргийн аварга шалгаруулах барилдаанд түрүүлсэн нэг бөх оролцоно. Өөр аймгийн харьяат тухайн аймаг, дүүрэгт ямар нэг хамааралгүй бөхийг барилдаанд оролцуулахгүй.
4.1 Барилдаанд оролцохоор аймаг, дүүргээсээ шалгарсан бөхчүүдийн урьдчилсан мэдүүлгийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны дотор Монголын Үндэсний бөхийн холбооны tumendemberel.t@mnwf.mn хаягт илгээх.
4.2 Барилдах бөхчүүдийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 09:00-18:00 цагт бүртгэж мандат олгоно. Бүртгэлээс хоцорсон бөхчүүдийг барилдаанд оролцуулахгүй.
4.3 Барилдаанд оролцох бөхчүүд иргэний цахим үнэмлэх болон “Е” серийн дугаартай гадаад паспортыг үндэслэн бүртгэнэ. Бусад төрлийн бичиг баримтаар бүртгэхгүй.
4.4 Бөхчүүд заавал иргэний цахим үнэмлэх болон албан ёсны тамга тэмдэгтэй мэдүүлэг, 2% цээж зураг авч ирэх ба барилдаан оролцох бөхчүүд, дасгалжуулагч нар бүртгэлийн хураамж төлнө.
Тав. Барилдааныг зохион байгуулах журам
5.1 Улсын аварга шалгаруулах шигшээ барилдааныг тойргийн журмаар явуулна.
5.2 Багийн дүнг бага онооны системээр гаргана. Насны ангилал бүрд барилдсан 3 бөхийн эзэлсэн байрын нийлбэр хамгийн бага байхыг голчилж харна.
5.3 Хэрэв энэ үзүүлэлт ижил гарвал дараах үзүүлэлтүүдийг ээлж дараалан харгалзах журмаар зохих байрыг тодруулна.
➢ Гурван бөхийн давааны тоо
➢ Эзэлсэн байрын чанар
➢ Хамгийн бага насанд эзэлсэн байрыг тус тус харгалзана.
Харин аль нэг насанд бөх оруулаагүй бол тэр багт /насанд нь/ хамгийн их оноог өгч байрыг эзлүүлнэ.
Зургаа. Шагнал урамшуулал
6.1 Насны ангилал тус бүрд
➢ I-III байр эзэлсэн бөхчүүдэд медаль,өргөмжлөл, мөнгөн шагнал
➢ IV-Х байр эзэлсэн бөхчүүдэд өргөмжлөл, мөнгөн шагнал
6.2 Насны ангилал тус бүрд
➢ Уран гараа дэвээтэй 1 бөх,
➢ Уран барилдаантай 1 бөхийг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.
6.3 Багийн дүнгээр I-III байр эзэлсэн багт цом, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
Холбогдох утасны дугаар: 99405565, 96969687
Зохион байгуулах комисс
/Жич: Ирэх жилийн улсын аварга шалгаруулах барилдаан Улаанбаатар хот, Монгол Бөхийн Өргөөнд 10 дугаар сарын 23-25-нд болно/