Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Замын-Үүд дэх гаалийн газар үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 64 бөхийн барилдаан болж, даян аварга Н.Батсуурь, аварга О.Хангай, гарди Ц.Бямба-Отгон, заан Б.Бат-Өлзий, харцага Н.Золбоо, Ш.Пүрэвгарьд, Б.Цэдэнсодном, улсын начин Э.Даш тэргүүтэй бөхчүүд хүч үзэж барилдав.
Тус барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын үнэн зоригт харцага Н.Золбоо үзүүр булаалаа. Их шөвгийн дөрөвт Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын начин Б.Түмэндэмбэрэл нар шалгарсан юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (4)