Азийн наадамд Монгол Улсын шигшээ багаас тодорсон гурав аваргын нэг, боксчин Баатарсүхийн Чинзориг допингийн эсрэг дүрэм зөрчсөн буюу түүний 10 дугаар сарын 4-нд өгсөн допингийн шинжилгээний дээжид S1 бүлгийн анаболик стероид болох метандионы метаболит илэрсэн болохыг олон улсын шинжилгээний агентлагаас мэдээлжээ.
Дүрмийн дагуу энэ бүлгийн хориглосон бодис илэрсэн зөрчилд 4 жил эрх хасах шийтгэлтэй. Гэхдээ манай тамирчин Б сорьцоо задлуулах эрхтэй.
Сэтгэгдэл (1)