Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XV хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Та 2020 онд Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон. Сонгинохайрхан дүүргийн 340 мянган иргэнийг төлөөлөн ажиллах, тэдний итгэлийг хүлээгээд сонгогдсон хүн. Одоо иргэддээ та юу гэж тайлбар өгөх гэж байна вэ.
Нэр дэвшигч Х.Нямбаатар аа, би танаас ял асуугаагүй. Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудал бол утаа, түгжрэл, ажилгүйдэл, ядуурал.
Би ажил хэрэгч асуулт асуусан. Харамсалтай нь, надаас ял асууж байна гээд цаашид ийм байдалтай асуудалд хандвал хүнд байна байх гэж бодож байна" гэв.
Д.Батчулуун