УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ -ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "УИХ-ын сонгуулийн тухай хуульд бид хэд хэдэн томоохон өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөө орон нутгийн сонгуулийн тухай хуульд оруулахаас өөр аргагүй.
Нэр дэвшигчдийг нэг самбартай байлгахаас эхлээд зардлыг бууруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Нэг хүйсийн төлөөллийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Орон нутгийн сонгуулийн хуульд нэг хүйсийн төлөөлөл 20 хувьтай байгаа. Орон нутгийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах уу үгүй юу гэдгийг УИХ хэлэлцэх ёстой болж байна" гэв.
Д.Батчулуун