НИТХ-ын ээлжит бус хуралдаан болж байна. Энэ үеэр хотын даргад нэр дэвшигч Х.Нямбаатар асуултад хариуллаа.
Тэрбээр "Нэр дэвшүүлэх асуудлаар хууль зөрчсөн бол Үндсэн хуулийн цэцэд мэдэгдэл гаргах эрх нь нээлттэй. Хуульч хүний хувьд Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй.
Утаа, түлш, түгжрэл, ядуурал гээд л томилогдож амжаагүй байхад ял асуух байдалтай хийрхсэн улстөрөөр асуудалд хандах хэрэггүй.
Хамтдаа хотод тулгамдаж байгаа асуудлыг шийдэх төлөвлөгөөг би тодорхой хугацааны дараа, хууль тогтоомжийн дагуух эрх хүрээнд нь танилцуулъя гэж буй.
Энэ 33 жил хуримтлагдсан асуудлыг бид л шийдэх ёстой. Бид энэ хотын төлөө санаа бодол, цохилох зүрх сэтгэлээ зориулан байж, аливаа шүүмжлэл, нийгмийн сүлжээгээр ирэх дарамт шахалтаас айхгүйгээр өвчний суурь шалтгааныг зөв оношилж, шийдэх ёстой. Би бол коксжсон нүүрсийг өндөр үнээр аваад, тодорхой иргэдэд туршилт байдлаар түлүүлэх шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа. Сайжруулсан түлш ярих биш орчин үеийн амины орон сууц руу зоригтой шилжүүлэх цаг нь болсон. Гэр хорооллыг бүсчилсэн байдлаар орон сууцжуулах бодлого руу явах ёстойг тооцоо судалгаатай танилцуулах бодолтой байгаа" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)