УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгох тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Б.Энхбаяр Хууль зүй дотоод хэргийн сайд болсон тул тус байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн билээ.