УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ -ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "УИХ-ын гишүүд маань иргэд дээрээ очих нүүргүй болчхоод байгаа. Энэ хуульд боломж гаргаад, янзлаад, хэрэгтэй өөрчлөлтүүдийг нь хийгээд явбал зөв байна.
Дэлхий нийтийн жишгээр бол хотынхоо даргын хотын иргэд нь өөрсдөө сонгочихож байна. Ийм зүйлийн өөрчлөлтүүдийг хиймээр байгаа юм.
Энэ хуулийг дэмжээд, зөв зүйтэй өөрчлөлтүүдийг нэмэх хэрэгтэй. Ганцхан улстөрч байр сууринаас хандахаа больё. Хууль амьдрал дээр хэрэгжихгүй байгаа" гэв.
Д.Батчулуун