УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ -ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Монгол Улс ардчилал гэдэг зүйлээсээ ухраад яваад өглөө. Сонгуулийн хуулийн батлах хугацааг хойшлуулна гэдэг бол ардчиллаас мянган алхам ухарч буй үйлдэл юм.
Хэн нэгэн эрх барьж байгаа нь цагийг нь тулгаж байгаад өөртөө ашигтай хуулийг батална гэсэн үг.
Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу бусад хуулиуддаа өөрчлөлт оруулах ажлыг эрх баригчид хийх ёстой. Та бүхний ажлаа хийгээгүйн төлө үүнийг зургаан сараас ухраадаг ийм зүйл баталж болохгүй" гэв.
Д.Батчулуун