УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ -ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Нэг жилийн өмнө тухайн хуульд өөрчлөлт оруулсан байх ёстой. Энэ өөрчлөлтийг хийсний дараа Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг өргөн барих байх. Өргөн барьсан төслүүдийг сонсоод үзэхэд Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага гэж байхгүй боллоо.
Монгол Улс социалист, коммунист систем рүү гулсан орох нөхцөл байдал бүрдсэн байна.
Хүмүүсийн эрх мэдлийг сонгуулийн аргаар булаан авах нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Салбарын хуулиуд орж ирээд бүх байгууллагуудыг босоо удирдлагатай болгочихлоо. Одоо сонгуулиар дамжуулж аймаг нийслэлийн эрх мэдлийг үгүйсгэх, аймаг нийслэлийн нэгдсэн бодлогыг үгүй хийх нөхцөлийг бүрдүүлж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)