Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Тээврийн хэрэгслийн торгуулиа хугацаанд нь төлсөн тохиолдолд торгох шийтгэлийг тавин хувиар хөнгөрүүлнэ. Харин хугацаандаа төлөөгүй тохиолдолд төрөөс үзүүлэх дараах долоон үйлчилгээг хязгаарлана.
- Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоонд оруулах
- Тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгох, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх
- Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, сунгах
- Тендер шалгаруулалтад оролцуулах
- Төрийн жинхэнэ албаны шалгалт өгөх
- Үндэсний гадаад пасспорт олгох зэрэг үйлчилгээг хязгаарлана" гэв.
Д.Батчулуун