Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi АЛТАН ЦОМ"-ын барилдааны хоёрдугаар улирлын нэгдүгээр шатны барилдаанууд болж буй. Тэгвэл эхний шатны эхний дүйзэд барилдсан багуудаас хэн хэн нэг ч давсангүй вэ?
Эхний өдөр Ховд, Дундговь аймгийн багийн барилдаанд Дундговь аймгийн багаас Аймгийн заан М.Амартүвшин нэг ч даваа авалгүй тэмцээнээ өндөрлүүлэв. Тува улсын баг Сэлэнгийн бөхчүүдтэй учраа таарахад тус багаас Сумын заан Кара-Сал Седен-Очур нэг ч даваагүй байна. Говь-Алтай аймгийн баг Хөвсгөлийн бөхчүүдийн эсрэг барилдаж, Аймгийн хурц арслан Э.Даваажаргал, Б.Отгонбаатар, Аймгийн заан Б.Гаажадамба нар даваа авсангүй. Хэнтий аймаг Говьсүмбэрийн эсрэг барилдахад Улсын харцага Г.Бадрах, Аймгийн арслан Ш.Отгонтөгс, Б.Түвшинтөгс нар даваа аваагүй. Дархан-Уул аймгийн баг Өмнөговь аймгийн багтай барилдахад Аймгийн хурц арслан С.Очирбат даваа аваагүй байна.
Ингэснээр эхний дүйзээс есөн бөх нэг ч уналгүй тав унасан бол мөн л есөн бөх нэг ч давалгүй тав унажээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (7)