Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Долоо хоногийн гэмт хэргийн статистик мэдээллийг авч үзэхэд гурван төрлийн гэмт хэргийн гаралт огцом нэмэгдэж сэтгэл түгшээж байна. Тухайлбал, амиа хорлох гэмт хэрэг өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 55 хувиар өссөн. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50 хувиар өссөн. Хүчиндэх гэмт хэрэг 78,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Энэ асуудлыг түгээх нь сэтгэцийн гэмтэлтэй хүмүүст гэмт хэрэг хийх сэдэл болдог. Мөн гэмт хэргий гаралт нэмэгдэхэд нөлөөлдөг.
Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хууль тогтоомжид ямар өөрчлөлт оруулах болсон талаар танилцууллаа. Тухайлбал,
Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах
- Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 20 жил байсныг 30 жил болгож байгаа. Багас насны хүүхдийг алах болох хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд хөөн хэлэлцэх хугацаагүй болж байна.
- Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд өршөөл үзүүлэхгүй байх
- Энэ төрлийн дөрвөн гэмт хэрэг болон бусдыг санаатай алах, авлига албан тушаалийн бүх төрлийн хэргүүдэд хорих ялаас хугацаанаас нь өмнө суллахгүй байх
- Хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгоно" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)