Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi АЛТАН ЦОМ"-ын барилдааны хоёрдугаар улирлын нэгдүгээр шатны барилдаанд Өмнөговь, Дархан-Уул аймгийн багууд учраа тааран барилдсанаас Өмнөговь аймгийн баг 19-6-аар эхний тойргийн ялалтаа авлаа. Мөн Улаанбаатар хотын нэгдүгээр баг Дорноговь аймгийн багууд учраа тааран барилдсанаас Дорноговь аймгийн баг 14-11-ээр эхний тойргийн ялалтаа авсан билээ.
Тэгвэл ялалтыг авсан Өмнөговь, Дорноговь аймгийн бөхчүүд шагналын таван сая төгрөгөө саяхан Дорноговь аймагт бусдын гарт хэрцгийгээр хөнөөгдсөн бяцхан охины ар гэрийнхэнд хандивлаж, Хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэж, дуу хоолойгоо хүргэж байгаагаа илэрхийлэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)