"Бридж" группээс уламжлал ёсоор Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын xүчит бөхийн барилдааны долоогийн даваанд тунан давж, "Монгол Улсын Заан" заан цолны болзол хангаж, улмаар төрийн их баяр наадамд үзүүрлэн Монгол Улсын Гарди цолд хүрсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Цэдэнсодномын БЯМБА-ОТГОН-д "СҮЗҮКИ ЗААН ЖИМНИ" автомашиныг шагнал болгон хэд хоногийн өмнө гардуулсан юм.
Энэхүү шагналыг өмнө жилүүдэд улсын арслан М.Бадарч, улсын заан М.Лхагвагэрэл нар хүртэж байсан билээ. СҮЗҮКИ ЖИМНИ нь Өмнөд Америкийн Чили Улс дахь Охос дель Саладо уулын ноён оргил 6688м-ийн өндөрт гарснаар дэлхийн дээд амжилтыг тогтоож, Геннисийн номонд бичигдсэн цорын ганц автомашин билээ.
Монгол бөхийн хөгжлийн төлөө олон жил хамтран ажиллаж ирсэн "Бридж" группийн хамт олондоо гүн талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл (4)