14 настайдаа Монголын анхны фото мисс болж байсан "Х Түц" продакшны авъяаслаг, чадвартай жүжигчин Б.Хулангийн тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
1. Б.Хулан айлын дундах хүүхэд. Гэрийнхнээсээ хамгийн хөдөлгөөнтэй нь байсан гэдэг. Сургуулиасаа зохион байгуулдаг урлаг, соёлын арга хэмжээнд байнга оролцохын зэрэгцээ хичээлээ ч орхидоггүй идэвхтэй сурагч байжээ. Эмээ нь их сайхан дуулдаг хүн байсан. Түүнээс биш удамд нь жүжигчин хүн байхгүй ажээ.
2. Дунд ангиасаа л жүжигчин болохыг хүсч байсан учраас тэмцээн уралдаанд алгасалгүй ордог байсан гэдэг. Энэ бүхэн жүжигчин болоход нь их түлхэц өгсөн нь мэдээж. Багадаа олон тэмцээн уралдаанд орж байсны нэг нь фото миссийн тэмцээн аж.
3. Тэр үед тэрбээр дунд сургуулийн сурагч байсан. Мэдээж тэр үед ямар нэгэн карьер хөөхөөс илүү сургуулиа амжилттай төгсөх, хичээл номондоо шамдах нь хамгийн чухал асуудал байсан нь ойлгомжтой.
4. Долдугаар ангиасаа эхлэн урлагийн тэмцээн уралдаанд орох болсон. Тэр цаг үеэс л урлагийн сайханд татагдсан гэдэг. Ингэж явсаар жүжигчин мэргэжлийг сонгосон. Сургуулиа 2006 онд төгсөөд л “Х Түц” хамтлагт орсон. Одоо 6 дахь жилдээ ажиллаж байна.
5.1997 онд анх эгчтэйгээ"Үнсгэлжин"-д хамтдаа оролцож, эгч нь загвар зохион бүтээгчээр гранпри, харин Хулан шилдэг 10 загвар өмсөгчийн нэгээр шалгарч байсан. Эгч нь түүний хамгийн сайн зөвлөгч, найз нь юм.
6. Өндөр мэдрэмж, дайчин чанар, мэргэжилдээ сэтгэлээсээ ханддаг давуу талтай бүсгүй юм.
7. “Ийм нэгэн дурлал” кино, “Хориотой жүжиг”, “Сексийн эрх чөлөө”, “Болсон явдал”, “Бурхан өршөө” гэх мэт киноны дүрээрээ олны танил болсон “Х түц” хамтлагийн жүжигчин Б.Хуланг хүмүүс сайхан бүсгүй хэмээн ярьдаг. СУИС-ийг дүүргээд, хошин урлагт хөл тавьсан тэрбээр хувийн амьдралаа олонд ам нээж дэлгээд байдаггүй.
8. “Black Morgan” хэмээх компанид ажилладаг Жавхлан гэдэг залуутай ханилж, хөөрхөн охинтой болсон. Гэтэл хамгийн ихээр хайрлаж, итгэж явсан нөхөр нь эхнэр хүүхэдтэй байсныг хожим мэдэж, гэр бүлдээ эргэж очихыг нь хүлээн зөвшөөрсөн гэдэг. Үүний дараахан нисгэгч залуутай суулаа гэх яриа олны дунд тархаад байсан. Гэтэл түүний амьдралд онгоцны нисгэгч залуу байхгүй гэдгийг жүжигчин бүсгүй маань ний нуугүй хэлж байсан.
9. Сонирхуулахад, түүний экс нөхрийн ээж нь Монголын нэрт уран нугараач юм. Харин сүүлийн үед түүнтэй нэр холбогдоод байгаа залуу бол өвөрлөгч эр.
10. Монголын анхны фото мисс, Х-Түц хамтлагийн гишүүн Б.Хулан сүүлийн үед сураг тасраад байсан нь Соёлтхүү хэмээх 60 настай халзан, туранхай өвөрлөгч эртэй дэр нэгтгэж, үрийн зулай үнэрлэх гэж буйтай холбоотой гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа.
11. Б.Хулан өдгөө жирэмсэн аж. Бие давхар гэдэг нь илт анзаарагддаг болсноос үзвэл тэрбээр 4, 5-н сартай байж болох юм гэж ойрын эх сурвалжууд өгүүлж байна.
12. Харин Монголын цуутай, сайхан бүсгүйчүүдийн нэг Б.Хуланг авч суусан өвөрлөгч эрийн тухайд нэлээд хүүхэмсэг нэгэн гэнэ. Хятад, Монгол бизнесменүүдийг холбож, бизнес жуулчлалаар мөнгө олдог Соёлтхүү нь 60 насыг хэдийнэ зооглосон ч хөөрхөн бүсгүй Б.Хуланг авч суусан нь нэлээд жаатайг харуулж байгаа юм гэж ярих хүмүүс ч их байгаа юм.
13.14 настай “Ирээдүй” цогцолборын сурагч бяцхан охин 1997 онд монголын анхны фото миссээр тодорч байсан дэрвэгэр алаг нүдтэй, хөрслөг бор хөөрхөн охиныг харсан ямар ч эр сэтгэл алдрахгүй байхын аргагүй. Олон эрийн харцыг булааж, хайрыг татаж явдаг Монголын сайхан бүсгүйчүүдийн нэгийг яахын аргагүй Б.Хулан гэлцдэг.
14. Нэгэн цагт “Хайр гэдэг бол миний бодлоор хийсвэр, агаарын юм л санагддаг. Нэг гэрт ороод хамт амьдрахдаа бие биендээ хайртай гэж хэлдэг мөртлөө салахаа хvрвэл салаад л явчихдаг шvv дээ. Тэгэхээр хайр гэдэг хийсвэр л зvйл юм болов уу. Гэхдээ хайр ямар ч хиргvй тунгалаг, ариун байдаг” гэж хэлж байсан санагдана.
15. Мөн “Надад хайраасаа илvv итгэлцэл гэдэг амьдралд илvv чухал юм шиг санагддаг. Бие биендээ итгэж байж энэ амьдрал цаашаа vргэлжилж явна гэж боддог. Тvvнээс биш мянга би чамд хайртай гээд цаагуураа өөр хvнтэй явалдаад байх утгагvй. Тэгвэл нөгөө сайхан хайрын vнэ цэнэ алга болно. Би чамдаа итгэж байгаа шvv гэдгийг л ханьдаа ойлгуулах хэрэгтэй. Бие биендээ итгээд бие биенийхээ итгэлийг алдахгvй байх юмсан гэж бодож явах хэрэгтэй” хэмээн ярьж байсан.
16. Ямартай ч Хулангийн анхны амьдрал хайр ямар хийсвэр болохыг мэдрүүлж, харин Соёлтхүү гэх залууд итгэлээ өгөхөд хүргэсэн байх гэсэн бор шувуу нисэх болсон.
17. 28 настай жүжигчин бүсгүй маань олон хүүхэд төрүүлэхийг хүсдэг ч гурван хүүхэдтэй л болно гэсэн цензурь тавьжээ.
18. Түүний бодлоор хууралт гэдэг: “Миний бодлоор бие биеэ сайн ойлгож, сайн таньж мэдэх хэрэгтэй. Тэгж чадаагүй учраас л маргаан гарч, залхаж, итгэл алдрах, хайр халамжаар дутаах гэх мэт зүйлсээс болж нэг нэгээ гомдоон, хуурахад хүрдэг.
19. "Cosmo" сэтгүүлээс анх удаа дэлхийн олон улсад уламжлал болсон "FFF awards"-ыг зохион байгуулж, салбар салбарын шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулсан. Тэрээр шилдэг эмэгтэй жүжигчний номинацид нэр дэвшиж байсан.
20. Мөн энэхүү шалгаруулалтад түүний эгч бас шилдэг дизайнерт нэр дэвшсэн. Түүний эгч "Номин талст" хамтлагийн Батсүхийн "Чи над¬даа ганц" дууны клипэнд тоглосон.
21. "С1 телевизийн "Өдөн дэр"-ийн хөтлөгч гэдгээр нь андахгүй биз ээ. "Өдөн дэр" нэвтрүүлгийнхэн олны танил эмэгтэйчүүдээр үзэгчдийн саналын дагуу долоо хоногоор ээлжлэн хөтлүүлж байсан. Тэгээд л жүжигчин бүсгүй маань нэг долоо хоног нэвтрүүлэг хөтлөөч гэсэн саналыг хүлээн авчээ. Гэтэл долоо хоногоор ээлжлэн хөтөлж байсан хөтлөгч нарын нэг хүнийг нь тус нэвтрүүлгийн хөтлөгчөөр үлдээх тухай санал асуулгыг үзэгчдийн дунд явуулсан.Ингээд жүжигчин Б.Хулан хамгийн их санал авч, үзэгчдийн итгэлийг даахгүй бол болохгүй гээд хөтлөгчөөр үлдсэн гэдэг.
22. Сайн сайхан юм бодож, мөрөөдөж байж бүх зүйл сайхан болно. Бурхнаас заяасан сайн сайхан зан чанар бүхнээ улам бүр өнгөлж, үргэлж сайхан, сайн зүйл рүү тэмүүлж байх хэрэгтэй хэмээн бодож явдаг нэгэн.
23.Түүний мөрөөдөл: Нас ахиж, намба суусан үедээ бахархаж суух олон сайн үйлсийг эх орныхоо төлөө хийх.
24. Б.Хуланд хүндэлж, хайрлаж явдаг жүжигчин олон бий. Төрийн шагналт, гавъяат жүжигчин Н.Сувдийг хүндэлдэг. Энэ хүний биеэ авч яваа байдал нь сайхан санагддаг аж. Мөн жүжигчин И.Одончимэгийг урлагт амь биеэ золиослон зүтгэдэг хүмүүсийн нэг гэж боддог. Бие нь өвдсөн ч, ядарсан ч хийх ёстой юмаа хийдэг, дайчин, чадалтай эмэгтэй. И.Одончимэг эгч шиг чадалтай жүжигчин болохыг хүсдэг гэнэ.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (36)