Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Энэ удаагийн хуралдаанаар хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хуулиудын ялын бодлогыг чангатгах асуудлыг оруулж ирэх юм. Тодруулбал, хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийлэлд ялын бодлогыг чангатгах чиглэлд тодорхой арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон.
Иймд, бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт 12-20 жилийн ял оногдуулдаг тогтолцоог 25 болгох, гэмт хэрэгтнийг магадлангаар суллах, өршөөл уучлалд хамруулахгүй байх зэрэг нэмэлт өөрчлөлтийг Эрүүгийн хуульд тусгахаар болж байна. Мөн Гэр бүлийн тухай хуулийн төслийг тус хуралдаанаар хэлэлцэнэ.