УИХ-ын дарга Г.Занданшатар төсвийн нээлттэй байдал,цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Гишүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан шууд нэмэгдсэн зардал байхгүй. УИХ-ын чуулганы хуралдааны сандал 50-аар нэмэгдэнэ. Үүнийг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын парламент бэлэглэхээр болсон.
Тус улсын Үндэсний ассамблейн дарга энэ онд манайд айлчлах үеэр хоёр талын парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэсэн.
Энэ ондоо эсвэл ирэх оны хоёрдугаар сараас өмнө багтаад орж ирнэ. Өмнө нь мөн Лаосын тусламжаар хийж байсан. Харин микрофон, цахим системүүд урьд нь КОЙКА-гийн тусламжаар хийгдсэн. Одоо тэр бүтээгдэхүүн нь байхгүй, шинэчлэх боломжгүй болж, хугацаа нь дууссан. Иймд цахим системийг шинэчлэх ажил олон жил яригдсанаар ирэх онд шийдэгдэх болж байна. Энэ дүн төсөвлөгдсөн байгаа" гэв.
Сэтгэгдэл (1)