“Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээ хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монгол Улсын валютын нөөц 4.1 тэрбум ам.доллард хүрлээ. Эдийн засаг тогтворжиж, төсвийн орлого хэвийн байна. Цар тахал, дайн, геополитикийн хүндрэлтэй үед байгаа ч гэсэн эдийн засаг тогтворжоод,цаашдаа өсөх төлөвтэй байна. Цаашдаа эдийн засгийн өсөлтийг 7 хувьд хүргэх зорилт тавьж ажиллаж байна.
Эдийн засаг, хөгжлийн яам байгуулагдсанаас хойш гаднын хөрөнгө оруулалттай холбоотой гомдлыг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцдэг болсон.
Одоогийн байдлаар нийт 67 гомдол ирснээс 14-ийг нь шийдвэрлээд үлдсэн 53 нь шийдвэрлэлтийн түвшинд явж байна. Мөн төрөөс хийгддэг хяналт шалгалтуудыг бууруулах, татварын хууль болоод хөрөнгө оруулалтын хууль хооронд зөрчилдөөн гардаг. Татвартай холбоотой зүйлүүд нь зөвхөн татварын хуулиар явагддаг. Хөрөнгө оруулагчтай холбоотой асуудал нь зөвхөн хөрөнгө оруулалтын хуулиараа шийдэгддэг зэрэг олон асуудлуудыг Хөрөнгө оруулалтын хуульдаа тусгасан. Хууль эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй байгаа учир бүгд анхаарал хандуулж хичээх хэрэгтэй. Хөрөнгө оруулагчтай холбоотой шүүхийн маргаан хамгийн дээд тал нь 16.2 жил шийдвэрлэгдээгүй тохиолдол бий. Шүүгч нар ч гэсэн энэ асуудал дээр өөрсдөө санал санаачилгатай ажиллах ёстой" гэв.
Сэтгэгдэл (1)