УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийвэрээ танилцууллаа. Энэ үеэр тус бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийн төсөл болон 2024 төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулсан.
Гэмт хэрэгтэнд 25 жилийн хорих ял оноосноор хүүхдийн эсрэг гэмт хэргийг нуун дарагдуулах сэдэл гүнзгий төрнө. Нуун дарагдуулна гэдэг нь тухайн хүний амь насанд халдах зэргээр олон сөрөг үр дагавар гарна.
Тэгэхээр хуулийн хариуцлагаас гадна бусад уян зөөлөн зохицуулалтыг яаж бий болгох тухай асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад тавьсан" гэв.
Сэтгэгдэл (3)