УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ирэх жилийн хөрөнгө орууллатууд маш чанартай бөгөөд төсвийн нарийн зохицуулалт хуулиуд дээр маш сайн барьж чадсан. Тухайлбал, нэг ч зураг төсөвгүй төсөл байхгүй. Бид 21 хоногийн дотор 16 аймгаар тойрлоо. Ард иргэдтэй уулзаж, тэдний саналыг авсан.
Иргэд төслүүдээ эрэмбэлж оролцдог шинэ жишиг тогтлоо.
Томоохон хөрөнгө оруулалтуудаас дурдвал, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэг. Нийт 140 сая төгрөгийн өртөгтэй. Ирэх жил 40 сая төгрөгөөр эхлүүлнэ. Гурван жилийн дараа бид эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэгтэй болно" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)