УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцуулж байна. Энэ үеэр тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Монгол Улс, Франц улс хоёрын хооронд Ураны салбарт хамтран ажиллахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Намын бүлэг дэмжсэн. Маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч Франц улсад албан ёсны айлчлал хийнэ.
Хоёрдугаарт, 2024 оны төсвийн төслийг хэлэлцсэн. УИХ-д төсвийн төслийг дөрвөн хэлэлцүүлэгтэй хэлэлцэх ёстой байдаг. Манай бүлэг төсвийн төслийг хэлэлцэж, батлах нь зүйтэй хэмээн үзэж байгаа. Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг гарч байгаа. Төсвийн хуулийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах үүрэгтэй.
Гуравдугаарт, Хүүхэд, гэр бүлийг хамгаалах, түүний эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тодорхой хуулиудад орох хуулийн төсөл санаачилсан байна. Эдгээр хуулийн төслийг бүлэг бүрэн дэмжсэн" гэв.
Д.Батчулуун