Х.Нямбаатараас цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэлээ.
Тэрбээр "Одоо ХЗДХ-ийн сайдын ажлаа өгчхөөд хууль зүйн бодлого ярих нь утгагүй. Нийслэлийн Засаг даргаар томилох тухай асуудал эцэслэгдээгүй. Улс төрийн шийдвэр л гарсан.
Гэхдээ НЗД болвол хамгийн түрүүн бүтцийн асуудлыг шийднэ. Данхар бүтцийг цэгцэлж, урсгал зардлыг хэмнэнэ. Хэмнэсэн төгрөг болгоноо газар чөлөөх ажилд нэмэрлэнэ. Эдгээрийн хийхэд хуулийн том баг хэрэгтэй.
Нийслэлийн эрх зүйн байдал, түүнийг дагасан хуулиудыг боловсруулна. Хатуу, хүндхэн шийдвэрийг гаргана. Энэ нь хуулийн дагуу байх ёстой. Тиймээс ХЗДХЯ-нд ажиллаж байсан зарим нөхдөд хамт ажиллах санал тавина.
Цаашид худалдан авалттай холбоотой харилцаа нууцад орох боломжгүй гэсэн байр суурьтай байна. Түүнчлэн нийслэл хотод авлига, албан тушаалтай, хөрөнгө оруулалт, гэрээ хэлцэлтэй холбоотой асуудал зэргийг бодох шаардлагатай гэж ойлгосон. Шийдвэр гарсны дараа ямар төлөвлөгөөтэй ажиллах тухай мэдээлэл өгнө" гэв.
Сэтгэгдэл (4)