ХҮН намын дэргэдэх Бодлого, судалгааны хүрээлэнгийн судлаачид болон эдийн засагчид ирэх оны Төсөв, мөнгөний бодлогын асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр УИ-ын гишүүн Т.Доржханд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "2024 оны төсөв УИХ-д өргөн баригдсан байгаа. 2024 он сонгуулийн жил. Монгол Улсын хувьд маш онцгой, эдийн засгийн хувьд тэлэлт хийх боломжтой жил юм. Иймд төсөв маш хариуцлагатай орж ирэх ёстой. Цалин тэтгэвэр тэтгэмжийг сонгууль дөхөөд ирэхээр юм уу, тойрог дээрээ очиж оноо цуглуулахын тулд хийдэг биш тэтгэврийн реформоо зоригтой хийх хэрэгтэй. Цагаан сараар ахмадууд нь өр зээл тавьдаг биш хангалттай хуримтлалаа хийдэг тогтолцоо руу шилжих ёстой. Сонгууль угтсан халамжуудаа болих хэрэгтэй.
Сонгуулиас хоёр сарын өмнө цалин өсөхөөр байна. Цалин өссөн ч гэсэн худалдан авах чадвар тэр хэмжээгээр буурна, ядуурна гэсэн үг юм. Ийм төсөв Монгол Улсыг өрөнд оруулаад байна.
Орон нутагт маш их хэмжээний байр барьж байна. Тухайлбал, соёлын төвүүд. Соёлын төвүүд нь байнга ашиглагдаж байна уу гэвэл үгүй. Ийм учраас энэ асуудлын үр дүнг сайжруулах чиглэлээр ажиллах хэрэгтэй. Соёлын төвийн байруудыг нь хувьчлах хэрэгтэй. Үр дүнд нь төсвийн урсгал зардлууд буурна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)