Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi АЛТАН ЦОМ"-ын барилдааны 2-р улирлын 1-р шатны барилдааны тав дахь өдөр Хөвсгөл, Говь-Алтай аймгийн багууд учраа тааран барилдсанаас Хөвсгөл аймгийн баг 21-4-өөр эхний тойргийн ялалтаа авлаа.
Хөвсгөл аймгийн багт улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /2/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан П.Хүрэлбаатар /1/
улсын начин Б.Даваа-Очир /5/, улсын начин Ц.Сандагдорж /4/, аймгийн арслан Э.Баасанжав /5/, аймгийн арслан М.Цэрэн /4/ нар нийт 21 даваа авсан бол Говь-Алтай аймгийн аймгийн хурц арслан Э.Даваажаргал /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн заан Б.Гаажадамба /0/, аймгийн арслан Б.Отгонбаатар /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Ганцоож /1/, аймгийн арслан Я.Бумбаяр /1/, аймгийн арслан Д.Эрдэнэтулга /1/, аймгийн арслан Э.Дашдэмбэрэл /1/, нар нийт 4 даваа авчээ.
Барилдсан бөхчүүд давааны мөнгөө авах бөгөөд ялсан баг 5.000.000 төгрөг, хожигдсон баг 1.000.000 төгрөгийн шагнал гардав.
Өнөөдрийн барилдаанд Хөвсгөл аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Л.Нямбаяр, Говь-Алтай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин С.Багахүү нар ажилласан юм.
Өнөөдөр өдөр 12:15 цагаас Өмнөговь аймгийн баг Дархан-Уул аймгийн багтай барилдана.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл (1)