Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi АЛТАН ЦОМ"-ын барилдааны 2-р улирлын 1-р шатны барилдааны тав дахь өдөр Хэнтий, Говьсүмбэр аймгийн багууд учраа тааран барилдсанаас Говьсүмбэр аймгийн баг 15:10-аар эхний тойргийн ялалтаа авлаа.
Говьсүмбэр аймгийн багт аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар /3/, аймгийн арслан Б.Гончигтавхай /3/, аймгийн арслан Г.Дармаажанцан /2/, аймгийн арслан Н.Намнансүрэн /4/, аймгийн арслан М.Эрхэмбаяр /3/ нар нийт 15 даваа авсан бол Хэнтий аймгийн багт улсын начин О.Цэцэнцэнгэл /1/, аймгийн арслан Ш.Отгонтөгс /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Н.Баяржаргал /1/, аймгийн арслан Б.Түвшинтөгс /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын харцага Г.Бадрах /0/, аймгийн арслан Д.Аззаяа/5/, аймгийн арслан Д.Алтанцоож /3/ нар нийт 10 даваа авчээ. Говьсүмбэр аймгийн баг энэ удаа сэлгээ авалгүй барилджээ.
Барилдсан бөхчүүд давааны мөнгөө авах бөгөөд ялсан баг 5.000.000 төгрөг, хожигдсон баг 1.000.000 төгрөгийн шагнал гардав.
Өнөөдрийн барилдаанд Хэнтий аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Г.Ганцоож, Говьсүмбэр аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар нар ажилласан юм.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО