"Ханжоу-2022" Азийн наадам үргэлжилж байна. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125кг-ын жинд барилдаж буй М.Лхагвагэрэл аваргын алтан медалийн төлөө Ираны дэлхийн аварга Зайртай хүч сорино.
Харин 97кг-ын жинд Монгол Улсын харцага, ОУХМ Г.Ганхуяг барилдаж буй. Тэрбээр дагах барилдаанд Олимпын хос хүрэл, Азийн хоёр алтан медальт Узбекийн бөхийг оноогоор цэвэр (14-4) яллаа. Улмаар өнөө орой хүрэл медалийн төлөө барилдана.
Мөн 86кг-ын жинд хүч үзэж буй Б.Бат-Эрдэнэ хэсгийн аваргын төлөө Ираны алдарт бөх олимп дэлхийн аварга Язданид ялагдснаар хүрэл медалын төлөө барилдахаар боллоо.
Барилдааныг С1 телевизээр дамжуулж буй.