"Ханжоу-2022" Азийн наадам үргэлжилж байна. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 97кг-ын жинд Монгол Улсын харцага, ОУХМ Г.Ганхуяг барилдаж буй. Тэрбээр дагах барилдаанд Олимпын хос хүрэл, Азийн хоёр алтан медальт Узбекийн бөхийг оноогоор цэвэр (14-4) яллаа. Улмаар өнөө орой хүрэл медалийн төлөө барилдана.