УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин үг хэллээ.
Тэрбээр "Гажуудалтай ойлголт УИХ-ын гишүүд дунд ч гэсэн яваад байна. Хэзээ ч анхаарал хандуулж байгаагүй асуудлыг хэн нэгэн хэзээ ч ярьж байгаагүй мэтээр ойлгож байна. Энэ ойлголтоо засмаар байна. УИХ-ын гишүүдийн амнаас "анх удаа хүүхдийн асуудлыг УИХ-ын түвшинд ярьж байна" гэж юу ярьж байна аа. УИХ-ын дэргэд мэргэжлийн байнгын хороод байдаг. Нийгмийн бодлогын хороон дээр хүүхдийн олон асуудал яригддаг.
Нийгмийн чанартай асуудал гарахаар хэдэн эмэгтэй гишүүдийг балбаад, эрэгтэй гишүүд ард үлддэг. Тийм ч учраас та нар энэ асуудалд хүнийрхүү ханддаг. Ингэж ханддагийн гол баталгаа бол улсын төсөв юм.
Бид үеийн үед хүүхдийн асуудлуудыг тойрч ярьж байсан. Бидэнд ХНХ-ын сайдын мэдээлэл хэрэггүй. Мэдээллийг сайтаас нь уншина. Тиймээс ажлаа хий. Хуулиа оруулж ир. Хүүхдийн асуудал зөвхөн ээж хүний асуудал биш. Ээж, эцэг хүний асуудал. Сайн гэр бүл байж чадахгүй байж болно. Харин сайн эцэг, эх байх ёстой. Сэтгэлийн бүрэн бүтэн байдал гэдэг бол хүүхдийн сургуулийн нөхөн төлбөр биш шүү эрчүүд ээ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (9)