УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа үг хэллээ.
Тэрбээр "Хүүхдээ хамгаалж чадахгүй улс орон өөр юугаа хамгаална гээд үндэсний аюулгүй байдал ярих юм. Монгол Улсад өдгөө хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль нь 1999 онд батлагдсан. Эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх талаар Гэр бүлийн тухай хуульд маш тодорхой заалтууд ороод явж байгаа. Хүүхдийг зодож гэмтээсэн, хүнд гэмтэл учруулсан этгээдүүдийн ялын бодлогыг чангаруулах хэрэгтэй.
Хууль байхад хэрэгжилтэд алдаа гардаг гэж байна. Бидний баталсан хүүхдийн эрхийн байцаагч нар бол хүүхдийн төлөө шүгэл үлээдэг байх ёстой.
Хуулиндаа хүүхдийн эрхийн байцаагчийг төрийн албан хаагч байхаар заачихсан байна. Тэгэхээр төрийн албан хаагч юу гэж шүгэл үлээх вэ дээ? Энэ хүмүүс хаана байна, тэдний дуу хоолойг яагаад хориод байна вэ" гэв.
Д.Батчулуун