"Ханжоу 2022" Азийн наадмын чөлөөт бөхийн барилдаан үргэлжилж байна. Энэ өдөр манай улсаас эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ОУХМ Т.Тулга өрсөлдөгчдөө бүгдийг нь цэвэр ялж, аваргын төлөө барилдахаар болов. Түүний өрсөлдөгч Ираны залуу үеийн төлөөлөл Рахман Амузад Халили байх болно. Тэгвэл түүний тухай товч мэдээлэлтэй танилц.
Рахман Амоузад Халили нь 2001 оны долдугаар сарын 17-нд төрсөн Ираны чөлөөт бөхийн тамирчин юм. Одоогоор 65 кг-ын жинд барилдаж байна. Тэрбээр Кадетийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (U17) хоёр дахь удаагаа түрүүлснээсээ нэг жилийн дараа Амоузад 2020 оны ганцаарчилсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв. Улмаар 2021 онд өсвөрийн дэлхийн аварга болсон. 2022 онд чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн өсөх ирээдүйтэй шилдгүүдийн нэг билээ.
Түүний өндөр 172 см, манай бөхөөс цачаараа илүү. Харин Т.Тулгын хувьд ур чадвар, туршлагаараа илүү гэж хэлж болно. Мөн тэрбээр Улаанбаатар хотод болсон 2022 оны болон 2023 онд Казакстаны Астана хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс тус бүр алтан медаль зүүгээд байгаа.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)