"Ханжоу 2022" Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд манай улсаас Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ариунжаргал зодоглож байна. Тэрбээр Б зоонд эхний тойрогтоо гоц мөргөж, 1/8- шигээ барилдаанд Казахстаны Жамила Бекбергеновад ялагдсан. Улмаар дагах барилдаандаа Узбекстаны Светлана Окназароватай барилдаж 14-2-оор ялж хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо.
Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Н.Насанбуян Киргизстаны тамирчинтай хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхийг өвөртлөв.
Л.Сайнаа