Либeртари нам анхдугаар их хурлаа зохион байгуулах гэж байгаа талаараа мэдээлэл өгч байна. Тус их хурал аравдугаар сарын 10-нд болно.
Энэ үеэр Д.Амартүвшин хэлхэдээ, "Яагаад либертари намыг байгуулах болсон бэ гэвэл манай улс төрийн намууд барууны, зүүний гэх боловч яг амьдрал дээр бүгд зүүний болчихсон нам байна. Монголд баланс алдагдаж байна. Манайд барууны нам гарч ирээд зүүний бодлого явуулдаг, зүүний нам гарч ирээд зүүний бодлого явуулдаг.
Бор зүрхээрээ амьдралаа болгоод явж байгаа хүмүүст илүү их боломж олгож, төрийн дарамтыг багасгах зорилгоор энэ намыг байгуулсан юм. Монголд үзэл санааны баланс хэрэгтэй. Манай нам бол цэвэр барууны үзэл санааг хөтөлбөрөө болгож явна.
Хуулиараа 45 хоногийн өмнө намынхаа их хурлаа зарлаж даргаа сонгож дүрмээ баталж 801 хүний гарын үсэг цуглуулж намаа албан ёсоор бүртгүүлдэг. Иймд манай намд бүртгүүлсэн хүмүүсийг их хуралдаа идэвхтэй оролцоорой гэж хүсмээр байна" гэв.
Тус нам 1,000 орчим гишүүнтэй. Гишүүдийн ихэнх нь буюу 70 хувь нь 1990-2000-аад оныхон аж.