УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн үг хэллээ.
Тэрбээр "Хууль эрхзүйн орчинг сайжруулах шаардлага бий. Гэр бүлийн хуулийг гаргах ёстой юм аа. Нийгмийн суурь болсон хууль нь гараагүй байна. Мөн гаж донтонгуудыг яах вэ гэдэг асуудал байна. Үүнд тусгайлсан арга хэмжээ авах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарах хэрэгтэй.
Нийгмийн хүрээний асуудал учраас сэтгэлийн тэнхээ, амьдралын зорилго мөрөөдөлтэй өрхийн тэргүүн, эрчүүдийг бэлтгэх хэрэгтэй байна. Мөн эхчүүдээ бэлдэх хэрэгтэй. Ингэхгүйгээр хүүхэд хамгааллын асуудлыг бид шийдэж чадахгүй.
Гуравт, орлогыг нэмэгдүүлэх. Ийм гурван асуудлыг шийдэх ёстой. Хүүхэд хамгааллын асуудлыг цогцоор нь авч үзэж байж дэвшил гарна. Энэ бол нэг, хоёр жилдээ шийдэгдэхгүй нь ойлгомжтой. ХНХЯ цааашид үүнд анхаарах хэрэгтэй" гэв.
М.Жаргал