УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр үг хэллээ.
Тэрбээр "Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг УИХ-ын чуулганд бараг анх удаа хэлэлцэж байна. Хүүхдийн эрхийн зөрчлүүд байнга гарч ирсэн. Энэ асуудлыг айхтар цочиж сэвж болохгүй. Шинжлэх ухааны үндэстэй энэ асуудалд хандах ёстой. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн зураг хөргийг ил гаргахыг би тэвчдэггүй.
Хүн болгоныг уриалмаар байна. Хүүхдийн хүчирхийллийг сурталчилж байгаа нэг хүн дээр ч битгий лайк дар. Шууд блокло.
Өөрийнхөө хүүхдийг хайрладаг, өрөөлийн хүүхдийг хайрладаггүй хүн байж таарахгүй. Үнэн хайр чив чимээгүй байдаг. Сенсацтай байдаггүй юм" гэв.
Д.Батчулуун