УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл сонсоно. Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэллээ.
Тэрбээр "Хүүхэд хамгааллын асуудал нийгэмд маш том асуудал үүсгэж, энэ асуудлыг төр ярилцаж, шийдвэр гаргах зайлшгүй шаардлага үүссэн. Сүүлийн гурван жилийн статистик судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 6007 гэмт хэрэг насанд хүрээгүй хүүхдийн эсрэг хийгдсэн байна. Үүний улмаас 992 хүүхэд нас барж, 2037 хүүхэд гэмтсэн байна. Үүнээс 1547 буюу 25,5 хувь нь бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт өртсөн. 1181 буюу 76,3 хувь нь хүчиндэх гэмт хэрэгт өртсөн байна.
Энэ асуудлыг Монгол төрийн хэмжээнд шийдэх хэрэгтэй байгаа юм. Хүүхэд хамгааллын асуудал бол Үндэсний аюулгүй байдлын асуудал болсон байна.
Тиймээс энэ гэмт хэргийн ял шийтгэл бусад нөхцөл байдлын тухай УИХ-ын хойшлуулашгүй журмаар уг хуулийн төслийг өргөн барих, шийдвэр гаргах хэрэгтэй. Үүнийг яаралтай горимоор шийдэх саналыг оруулж байна" гэв.
Д.Батчулуун