УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл сонсоно. Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "Хүүхэд хамгааллын асуудал бол зөвхөн эмэгтэй гишүүдийн асуудал биш. Засгийн газраас хууль орж ирнэ гэх үндэслэлээр энэ асуудал хойшлогдсон.
Эрэгтэй гишүүд ч мөн энэ талын асуудалд анхаарал тавьдаг.
УИХ-ын дарга санаачлага гаргаад хүүхэд хамгааллын асуудлаар өнөөдөр бүх албан тушаалтнуудыг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулахаар ажиллаж байна" гэв.
Д.Батчулуун