УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ.
Тэрбээр "МАН-ын удирдах зөвлөл хуралдаад томилгоо хийгээд байх шиг байна. УИХ, Засгийн газар дээр яриад орж ирэх ёстой зүйлийг "би удирдах зөвлөлийн шийдвэрээр гараад ирлээ" гээд л допингтой түрүүлсэн бөх шиг явж байна. Би удирдах зөвлөлийнхөө даалгаврыг авлаа, би илд болно гээд л.
Манай байнгын хорооны дарга Б.Энхбаярыг огцруулаад байгаа юм уу, дэвшүүлээд байгаа юм уу. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг дэвшүүлээд байгаа юм уу, огцруулаад байгаа юм уу. Мэдэгдэхгүй байна.
Нөгөө хоёр нам нь би Д.Сумъяабазарыг огцруулчихлаа, би Ж.Сүхбаатарыг огцруулчихлаа гээд хөөрөөд, хийрхээд гүйгээд байх юм. Тэд нарын огцруулдаг гэж юу байсан юм. Улс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор. УИХ тар, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор. Үнэхээр хариуцлага хүлээж чадахгүй байна шүү дээ. Хэн нэгэн хүнийг золиослож байна. Өдөр хоногийг өнгөрөөж, аргацаасан шийдвэрүүд гаргаж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (6)