Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Миний бие 2017 онд УИХ-ын гишүүн байх үед Дорноговь аймгийг бүрэн камержуулсан. 32 байршилд 69 камер бий. Дорноговь аймгийн цаг агаарын байдал буюу шороон шуурганд камер бүдгэрсэн, эвдэрсэн асуудлууд гарсан юм байна. Тиймээс камерийн шинэчлэл хийх асуудал бол нэн тэргүүний асуудал гэж ойлгож байна. Хүүхэд алга болсон хэрэгт камерны тусламжтайгаар л ямар машин ирж авсан эсэхийг тогтоосон шүү дээ. Хэрэв камер байгаагүй бол эрэл мухардах байсан. Хувийн байгууллагын камер байх нь хамаагүй. Сайншанд сумын төсөвт камер сайжруулна гээд 130 сая төгрөг тавигдсан. Үүнийг одоо болтол хийгээгүй байгаа улсуудад хариуцлага ярина. Би өөрөө очно. Хүүхэд алга болсон өдрөөс эхлээд цагдаагийн байгууллагатай холбоотой байгаа. Сэжигтнийг өчигдөр бүрэнхий болж байхад Цогтцэций сумын зоогийн газраас барьсан. Сэжигтэн газраа зааж өгнө гээд Цагдаагийн бүрэлдэхүүнтэй хамт явж байна.
Өнөөдөр өглөө би зардлыг нь төлөөд Онцгой байдлаас нисдэг тэрэг гаргалаа.
Энэ асуудлыг хурдан түргэн шийдэхийн тулд сэтгэлээсээ онгоцны зардлыг хувиасаа гаргасан. Төсвийг нь шийднэ, цохуулна гээд цаг их алдана" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (37)