УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тав дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэллээ.
Тэрбээр "ХҮН намын даргын хувьд байр сууриа илэрхийлмээр байна. Монгол Улсын парламентын үйл ажиллагаа тодорхой төвшинд ил тод болсон. Томилгооны сонсгол, нээлттэй сонсгол, төрийн хянан шалгах хороо байгуулснаас хойш иргэд парламентаа үздэг болсон.
Хаалттай байснаар нүүрсний хулгай гарах болсон. Гишүүд ч мэддэггүй, сайд нь ч мэддэггүй. Ногоон автобусны хулгай бас л адилхан нууц гэсэн үндэслэлээр явж байна. Нууцлаад байхаар болохгүй. Авлигаа дийлэхгүй юм байна.
Нууцлахгүй ил тодоор явж болдог юм байна гэдгийг иргэд ойлгож байгаа үед парламент томилгоог нээлттэй хэлэлцдэг ардчиллын зарчмаасаа буцаж болохгүй. Ардчилсан улс байя гэвэл ил тод байх ёстой. Парламент нээлттэй байж чадвал иргэд итгэнэ шүү" гэв.
Д.Батчулуун