УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тав дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэллээ.
Тэрбээр "Үндсэн хуулийн төрийн эрх мэдлийн хувиарлалттай холбоотой асуудлыг үндсэн хуулийн цэц гаргасан гэж бодож байгаа. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн томилгооны тухай асуудлыг ярих ёстой.
Шүүх бие даасан, хараат бус байх төрийн тогтолцооны үндсэн зарчим алдагдсан.
Үндсэн хуулийн бүтцийн энэ байгууллагын эрх мэдлийг УИХ өөрөө авсан. Энэ бол байж боломгүй асуудал. УИХ-ын нэг гишүүн ахлаад шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилж байгаа" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)