УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 5 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил үг хэллээ.
Тэрбээр "Цэц янз янзын шийдвэрүүд гаргаад байна. Бүр заримдаа гомдмоор шийдвэрүүд гаргаж байна. УИХ-аар хэлэлцсэн хуурамч түлштэй холбоотой асуудлыг Үндсэн хууль зөрчсөн гээд оруулаад ирсэн.
УИХ татвар тавих эрхгүй болж байна. УИХ, төр засгаа нулимсан шийдвэрүүд гаргаж байна. Харин энэ удаагийнхийг их боломжийн гэж харж байна. Бүх нээлттэй сонсголыг буруутгаагүй байгаа юм.
Ерөнхийлөгч Үндсэн хуулиар эрх аваад эрхийнхээ дагуу ҮХЦ-д нэр дэвшүүлээд, дахиад УИХ дээр авч ирээд сонсгол хийгээд байхаар Ерөнхийлөгчид олгогдсон эрхийг хөндөөд байгаа юм биш үү үүнийг хараач гээд. Прокурорыг ч сонсголоо хий гэж байгаа юм. Энэ нь зөв. Гэхдээ бүхэлд нь ингээд хэрэгсэхгүй болгочихож байна. Цэцийн гишүүний хараат бус байдал руу халдаж байгаа зүйл. УИХ, ҮХЦ хоёрын харилцааны асуудал маш эмзэг асуудал. Зөвхөн Монголд ч биш хаа ч саагүй эмзэг асуудал байдаг. Бид хууль батлах эрхтэй. Цэц ч бас хуулиар хүлээсэн үүрэгтэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)