УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "Дээр нь хулгай хийж байгаа юм чинь дунд, доод шатны хүмүүс яасан ч яадаг юм гэх хандлагатай байна. Монгол Улс авлигалаар бүрэн өвдсөн улс болж байна.
Төрийн өндөрлөгт байгаа эрх барьж буй та бүхний увайгүй үйлдлээс болоод Монгол даяараа ийм замбраагүй болж хувирч байна.
Та нарыг хөдөө орон нутагт очихоор Ардын намын хэдэн ахмадууд очиж уулздаг байх. Тэгээд юм ярьж чаддаггүй байх л даа. Тэр хүмүүс над дээр ирээд юмаа хэлээд байна шүү дээ. Хариуцлага тооцох асуудлыг сайн хийх хэрэгтэй. Гэхдээ МАН-ынхан та нар ч мэдэхгүй ээ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)